Хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-23 00:33:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, зарим байгууллагуудтай хамтран сар шинийн босгон дээр нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлдэг уламжлалтай.
Энэ жил нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Дархан төмөрлөгийн үйлдвэр", "Улаанбаатар гурил" компани хамтран 35 өрхийн 170 орчим зорилтот иргэдэд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ.

Үүнд, 25 кг гурил, 15 ширхэг хэвийн боов, хичээлийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, амны хаалт  багтжээ.

 

Холбоотой мэдээ