Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-02-24 08:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булганы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно. Нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 24-ний 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ