УОК: БНСУ дахь монгол иргэдийн асуудлаар хуралдаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 14:20:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. 


Хуралдаанаар, БНСУ дахь Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал, БНСУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар, шинэ коронавируст халдварын тохиолдол БНХАУ-д 77 150, БНСУ-д 700 давсан байна. Мөн хуралдаанаар, нүүрс, газрын тос тээвэрлэх боломж нөхцөл байдал, экспортын зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнээс гадна Цагаан сарын баярын өдрүүдэд автозам хаасантай холбогдуулан мэдээлэл сонсож, шаардлагатай шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ