Спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис болгоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-27 13:33:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар, спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. 


Ингэснээр ариутгалын бодисын хангамж хүрэхгүй байгаа энэ үед импортыг орлох юм. Учир нь манай улс ариутгалын бодисын түүхий эдийг БНХАУ болон бусад улсаас импортоор авч байна. 


Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам нь амны хаалт хэрэглэх, гараа ариутгах, дархлаагаа дэмжих гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас зөвлөөд байгаа юм. 


Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхийн 44 оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол 82 1669 бүртгэгдэж, 2804 хүн амиа алдаж, 30 304 хүн эдгэсэн байна. Хамгийн их буюу БНХАУ-д 78 499, БНСУ-д 1595, Италид 470, Японд 172, Даймонд принцес хөлөг онгоцонд 705 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ