МОНЦАМЭ агентлагийн логог шинэчлэн бүтээх уралдааны хугацааг сунгав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-02-27 15:07:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн логог шинэчлэн бүтээх уралдааны бүтээлийг хүлээн авах хугацааг ирэх сарын 10-ныг хүртэл сунгаж, удирдамжид өөрчлөлт орууллаа.


МЭДЭЭЛЛИЙН МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ЛОГОГ ШИНЭЧЛЭХ БҮТЭЭЛЧ САНААНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ: Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Дэлхийд Монголыг, Монголыг Дэлхийд” уриан дор Монгол Улс, Монголын ард түмний ажил үйлс, түүх соёлын уламжлал шинэчлэл, нийгмийн амьдралын бодит үнэн, эдийн засаг, ардчиллын ололт амжилтыг тус улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн зарчимд нийцүүлэн гадаад улс орнуудад түгээх, улс орны амьдралд болж буй үйл явдал, дэлхий дахины тухай мэдээ мэдээллийг Монголын өргөн олон түмэнд түргэн шуурхай, үнэн бодитойгоор хүргэх эрхэм зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.


УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ БУСАД ШААРДЛАГА:

• Лого нь агентлагийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй бүтээл байх.

• График дизайны мэргэжлийн програм ашигласан болон гараар зурж бүтээсэн байж болно.

• Логог мэргэжлийн програм ашиглаж бүтээсэн бол 300 pixels/inch-с дээш нягтралтай байх ба жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд тод харагддаг байна.

• Логоны загварыг хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэрэглэгдэх стандарт хувилбаруудыг гаргасан байх.

• Уралдаанд оролцогч нь хэд хэдэн загвараар оролцож болох бөгөөд тус бүрийнх нь утга санааг тайлбарлан бичгээр ирүүлэх.

• Шалгарсан логог Оюуны Өмчийн газарт бүртгүүлж барааны тэмдэгтийн гэрчилгээ  авах тул уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн тэмдэгтийг агуулаагүй байх.

• Оролцогч нь уралдаанд оролцуулах бүтээл дээрээ Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

• Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Нэгэнт шалгарсан бүтээлүүд нь мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үнэт зүйлсийн нэг болж тус газрын өмчлөлд шилжинэ.


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр болон нэмэлтээр *.JPEG, *.PDF өргөтгөлийн хамт буулгаж /Хэрвээ гараар зурсан бүтээл бол А4 хэмжээтэй цаасан хэлбэрээр/ утга санааны тайлбарын хамт batubileg@montsame.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байрны 202 тоот өрөөнд авчирч өгнө үү.


ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2020 оны 03 дугаар сарын 10 өдөр


ШАЛГАРУУЛАЛТ: Ирүүлсэн бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгаруулж, МОНЦАМЭ агентлагийн www.montsame.mn цахим хуудас болон сошиал сувгуудаар нийтэд зарлах буюу шалгарсан бүтээлийн эзэдрүү эргэж холбогдоно.


ШАГНАЛ: Шилдэг нэг бүтээл ӨРГӨМЖЛӨЛ, 3.000.000 төгрөгийн мөнгөн шагналтай.


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 51-266969, 88021141


Жич: Уралдаан зарласан өдрөөс энэ сарын 24-нд бүтээл ирүүлсэн оролцогчид ирэх сарын 10-наас өмнө бүтээлдээ өөрчлөлт оруулах боломжтой юм.

Холбоотой мэдээ