Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-27 17:18:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Эмээлт,  Дархан,  Өлзийт,  Налайхын шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн нийслэл рүү нэвтрүүлэх үйл ажиллагаатай танилцлаа. 


Өнөөдрийн байдлаар Эмээлт, Дархан, Өлзийт, Налайхын шалган нэвтрүүлэх товчоогоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна. 


УОК-ын шийдвэрийн дагуу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гармын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байгаа юм.


Иймд иргэдийг төр засгийн шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.



Холбоотой мэдээ