“Hitachi” 10 мянган ажилтнаа алсын зайнаас ажиллуулна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-28 13:45:45

ТОКИО. /NHK/. Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн Засгийн газрын шаардлагын хүрээнд Японы “Hitachi Ltd” компани ажилтнуудынхаа гуравны нэг орчмыг алсын зайнаас ажиллуулах шийдвэр гаргажээ.  


Энэхүү алхам 3 дугаар сарын хугацаанд хэрэгжих бөгөөд шинээр авч буй арга хэмжээнд компанийн 35 мянган ажилтны 10 мянга нь хамрагдах аж. Эхний ээлжинд дунд сургуульд явдаг хүүхэдтэй ажилтнууд эдгээр тоонд багтаж байна. 


Вирус дэгдэх аюул үүсэж болзошгүйн улмаас өмнө нь бүх сургуулийг түр хугацаагаар хаахыг 47 мужийн Боловсролын асуудал хариуцсан хороодоос Японы Засгийн газар албан ёсоор хүссэн юм. Япон улсад коронавирусний халдварын 900 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид байсан юм. 

Холбоотой мэдээ