Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-28 14:10:28

МОСКВА. /TASS/. Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Халдвар Ираны иргэнээс илэрсэн байна.


“Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Ираны нэгэн оюутнаас 2019-nCoV коронавирус илэрснийг 2 дугаар сарын 27-нд авсан шинжилгээний хариу харуулжээ” хэмээн Эрүүл мэндийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна.


Өвчтөн 2 дугаар сарын 22-нд Баку хотоос Беларусьт ирсэн байна. Өвчтөнийг болон түүнтэй  ойрын хавьталтай байсан хүмүүсийг Минск хотын халдвартын эмнэлэгт тусгаарлажээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж. 

Холбоотой мэдээ