Увс аймгийн малчид мянган хонь хандивлахаар боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-28 15:58:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандив өргөх тухай албан тоот хүргүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмэнд коронавирус буюу COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан юм. Энэ ажлыг дэмжиж Увс аймгийн ажилсаг, бүтээлч малчдаасаа мянган хонь цуглуулан хандивлахаар болсноо аймгийн удирдлагууд уг албан бичгээрээ уламжилсан байна.

Холбоотой мэдээ