Их тэсрэлтээс хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-02-28 16:41:33

МОСКВА. /RIA Novsoti/. Их тэсрэлтээс хойш Орчлонт ертөнцөд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтийг Олон улсын "ICRAR" радио одон орон судлалын төвийн эрдэмтэд илрүүлсэн тухай “EurekAlert” цахим хуудас мэдээлжээ.


Дэлбэрэлт манай гаргаас 390 сая гэрлийн жилийн зайд оршдог оддын бөөгнөрлийн төв дэх хэт их масстай хар нүхний орчим болсон аж.


Одон орон судлаачдын мэдээлснээр, энэ дэлбэрэлт нь өмнө нь бүртгэгдсэн хүчтэй дэлбэрэлтээс тав дахин их эрчим хүч ялгаруулжээ. Судлаачид дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд антенныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, нарийвчилсан ажиглалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.


Холбоотой мэдээ