Японы хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг хойшлуулах хүсэлт гаргажээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-02-28 16:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолт 2020 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болохоор товлосныг хойшлуулахыг хүсэв.


Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ташима Козо /2020.02.27/ “Монголд онгоцоор очих аргагүй болсон. Тус улсын Засгийн газрын гаргасан шийдвэрээр манай баг тоглолт хийх боломжгүй болсон тухай Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-нд мэдэгдсэн. Аюулт өвчин тархаж байгаа энэ үед тамирчдаа гадаадад явуулахад эрсдэлтэй. Ийм үед тэмцээн зохион байгуулах шаардлага байна уу, тамирчид халдвар авбал яах вэ гэх асуудлаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоонд учирлаж, байдал намжтал хойшлуулах хүсэлт гаргасан” хэмээн пүрэв гарагт Токио хотноо сэтгүүлчдэд мэдээлжээ.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улсын Засгийн газраас Япон, БНХАУ, БНСУ-аас орж ирэх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм. 

Холбоотой мэдээ