Ажил идэвхтэй хайгчид ажлын байр, цалин хөлсийг голдог

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-28 19:37:44

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ХХҮГ-т 2020 он гарсаар 624 иргэн ажил идэвхтэй хайж буйгаар бүртгүүлжээ.

Харин бүртгэлтэй байсан 111 иргэн ажилд зуучлагдан оржээ. Мөн 345 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 33.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Харин 23.2 хувь нь 35-44 нас, 18.2 хувь нь 45-54 насныхан ажил идэвхтэй хайж бүртгүүлжээ.

Ажилгүйчүүдийн 44.3 хувь нь бүрэн дунд, 30.6 хувь нь дээд, 1.9 хувь нь боловсролгүй байна. Ажил идэвхтэй хайгч дээд боловсролтой иргэдийн 30 гаруй хувь нь төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна хэмээн Завханы Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Ташрамд Завхан аймагт ажлын байр олдоцтой байгаа хэдий ч ажилгүй, ажил идэвхтэй хайгч иргэд нь ажлын байр, цалин хөлс голох, тухайн ажлын байран дээр шалгалт өгсөн ч тэнцэхгүй шалтгаанууд олон байгаа талаар албаныхан онцлов. 

Холбоотой мэдээ