Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн таван хонь хандивлав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 19:32:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмад тариаланч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн гуай Ерөнхийлөгч Х.Баттулгын хүнлэг шийдвэрийг дэмжиж таван хонь хандивлалаа.

Тэрээр:”Бидний мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд хүнд үед нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх энэ үйл ажиллагаанд Цагааннуур сумынхаа ард иргэдийг уриалан таван хонь хандивлалаа” хэмээн хэллээ. Тэрээр атрын анхдагчдын нэг бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн ургацын аварга, трактор комбайнч хүн юм. 

Холбоотой мэдээ