Өрх бүр анхны тусламж үзүүлэгч байхыг уриалав

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-02-29 14:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жилийн бүрийн 3 дугаар сарын 1-нд дэлхий нийтээр Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгч байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүллээ.


Эл уриатай холбогдуулан ОБЕГ-аас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран бэлтгэсэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх видео хичээлүүдийг хүргэж байна. 

 

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм.

Б.Содгэрэл

 

Холбоотой мэдээ