Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд жил бүр 30 сая төгрөг зарцуулж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-28 00:12:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд жил бүр 30 сая төгрөг зарцуулж байна.

Үүнийг бүх багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч нарыг эргүүл хийх, хариуцлагын гэрээнд малчдаар гарын үсэг зуруулж, анхааруулга өгөх, олон нийтэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэх, бэлэн байдал хангах зэрэгт зарцуулдаг. Ийнхүү зохицуулалт хийж ажилласнаар сүүлийн  жилүүдэд ой, хээрийн түймрийн гаралт эрс буурсан гэхэд болно. Гэвч энэ сар гарсаар тус аймгийн хэмжээнд зургаан удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Үүний хоёр нь ОХУ-аас хил давж, хоёр нь малчин айлын үнс нурамнаас, хоёр нь эзэн холбогдогч тодорхойгүй учир хуулийн байгууллага шалгаж байна гэж мэдээллээ. Цаашид түймэр тавьсан этгээдүүдийг олон нийтэд нээлттэй зарлаж, хатуу хариуцлага тооцно гэж Онцгой комиссоос анхааруулав.

Дорнод аймгийн тал өвс ургамал ихтэй, учир хүчтэй салхилдаг, хойд хилээр ой, хээрийн түймэр орж ирэх эрсдэл өндөр байдаг.  

Холбоотой мэдээ