Улаангом сумын сургууль, цэцэрлэгүүд аймгийн Онцгой комисст хандив өргөлөө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-28 12:14:48

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 6 сургууль, 12 цэцэрлэгийн хамт олон нэг өдрийн цалингаа өнөөдөр аймгийн Онцгой комисст хандивлалаа.

Тодруулбал, Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн хамт олон 5 сая 697 мянган төгрөг, Улсын тэргүүний цогцолбор 2-р сургууль 4 сая төгрөг, Ерөнхий боловсролын 3-р сургууль 2 сая төгрөг, 4-р сургууль 1 сая 560 мянган төгрөг, 5-р сургууль 1 сая 325 мянган төгрөг, 6-р сургууль 2 сая 30 мянган төгрөг тус тус хандивласан байна.

Түүнчлэн 1-р цэцэрлэгийн хамт олон 587 мянган төгрөг, 2-р цэцэрлэг 787 мянган төгрөг, 3-р цэцэрлэг 841 мянган төгрөг, 4-р цэцэрлэг 1 сая 55 мянган төгрөг, 5-р цэцэрлэг 827250 төгрөг, 6-р цэцэрлэг 550 мянган төгрөг, 7-р цэцэрлэг 559 мянган төгрөг, 8-р цэцэрлэг 790 мянган төгрөг, 9-р цэцэрлэг 1 сая төгрөг, 10-р цэцэрлэг 535 мянган төгрөг, 11-р цэцэрлэг 765 мянган төгрөг, 12-р цэцэрлэгийн хамт олон 775310 төгрөгийн хандив тус тус өргөжээ.

 Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Холбоотой мэдээ