Баар, караокены үйл ажиллагааг ирэх сарын 30 хүртэл хязгаарлалаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-28 00:17:54

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор ирэх сарын 30-ны өдөр хүртэл зарим төрлийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг Аймгийн Засаг дарга энэ сарын 26-ны өдөр гаргалаа.

Тодруулбал, баар, караоке, РС тоглоомын газар, спорт заал, соёл урлагийн төвлөрсөн арга хэмжээнүүдийг ирэх сарын 30 хүртэл хязгаарласан байна. Харин архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15 цаг, рестораны ажиллах цагийн хуваарийг оройн 20 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.

Уг нь аймгийн Засаг дарга энэ сарын 18-нд захирамж гаргаж, барааны зах, баар, караоке, зоогийн газар, рестораны үйл ажиллагааг орон нутгийн 20 цаг хүртэл ажиллуулахаар болж, өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд мөрдөж ажилласан юм. Гэвч энэ сарын 26-ны өдрийн захирамжаараа энэ шийдвэрээ хүчингүй болгосон байна. Гэхдээ барааны зах хэвийн ажиллах бөгөөд ресторанууд 20 цаг хүртэл ажиллана.

 

 

Холбоотой мэдээ