Сэвлэг үргээх, үс засуулахад сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-03-28 08:59:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 4. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр.


Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал:  Төмөр


Наран 6 цаг 38 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар,, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн.


Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ