Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг богиносгосон цагт шилжүүллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-30 14:55:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум дахь “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжид зааснаар тус төв нь 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. Энэхүү шийдвэр нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашлаад эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан гарчээ. Иймээс зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэд дээрх цагт багтаж үйлчилгээгээ авахыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ