Чингис хотод тавьж буй 10,2 км зам зургадугаар сард ашиглалтад орно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-30 15:40:40

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотод 10,2 км зам тавьж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард бүрэн ашиглалтад орно. 


Тус ажлын тендерт "Тэгштплант" ХХК шалгарч 8,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 6,4 км авто зам, 3,8 км явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай, зарим томоохон газруудаар унадаг дугуйн замтайгаа иж бүрнээр нь гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн. Тэгвэл нийт ажлынхаа 80 шахам хувийг өнгөрсөн 2019 онд гүйцэтгэснийг мэргэжлийн байгууллага дуулгалаа. Тухайн ажлын гэрээний хугацаа энэ оны долдугаар сард эцэслэнэ."Тэгштплант" ХХК-ийн зүгээс энэ оны зургадугаар сард багтаан ажлаа бүрэн дуусгана гэж аймгийн Засаг даргад мэдэгдэж, гуравдугаар сарын 24-ний өдрөөс энэ оны ажлаа эхлүүлжээ.

Өнгөрсөн оны хавар Монгол Улсын Засгийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар улсын төсвийн 10 тэрбум төгрөгөөр эдгээр ажил хэрэгжиж эхэлсэн юм.


Холбоотой мэдээ