Канадад коронавирусний халдварын 800 гаруй шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-03-30 12:53:44

ОТТАВА. /TASS/. Канадад коронавирусээр халдварласан хүний тоо 5425-аас 6258 болж нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Канадын 13 бүс нутгийн 12-т нь халдварын тохиолдол бүртгэгдсэн бол Нунавут мужид вирусний халдвар бүртгэгдээгүй хэвээр байна. Өвчний халдвар тус улсын Онтарио мужид хамгийн хурдацтай тархаж бөгөөд өнгөрсөн өдрүүдэд халдвар авсан хүмүүсийн тоо 360 гаруйгаар нэмэгдэж, 1335 болжээ. Түүнчлэн халдварын хамгийн олон тохиолдол Квебек /2840/ болон Британийн Колумб мужид /884/ бүртгэгдээд байгаа юм.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Канадад нэгдүгээр сарын 25-нд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 35 хүн нас барж, 185 хүн эдгэрсэн байна. Анхны тохиолдлууд Хятад, Иран, Египетээс тус улсад ирсэн хүмүүст илэрчээ.


Канадын мужуудын тал гаруй нь нутаг дэвсгэртээ онцгой байдал зарлаад байгаа юм. Гуравдугаар сарын 21-нд тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо улс даяар онцгой байдал зарлахыг үгүйсгээгүй бол гуравдугаар сарын 29-нд хэрэв нөхцөл байдал улам дордвол цар тахалтай тэмцэхэд цэргүүдийг дайчилж магадгүй гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ