Мөрөн сумын бүх айл өрхөд ариутгал, халдваргүйтгэл хийнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-30 20:31:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн болон Мөрөн сумын Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын бүх айл өрх, ААН-д ариутгал, халдваргүйтгэл хийнэ.

Мөрөн сумын хэмжээнд "Эрүүл Мөрөн хот" аяны хүрээнд ирэх сарын 9-12-ны хооронд нийт айл өрхийн 9733 нүхэн жорлон, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр болжээ. Нийт айл өрхөд ариутгал хийхэд шаардлагатай 1,6 тонн ариутгалын бодисыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэн иргэдэд үнэ төлбөргүй олгох гэнэ. Энэ үеэр иргэд бохирын орчин тойрныг цэвэрлэн зурвас татаж бэлтгэл ажлыг хангахыг анхаарууллаа. Ариутгал халдваргүйтгэлийг хийснээр олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ