Матад суманд газар хөдөлжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-31 20:23:28

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 74 км-т Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газарт энэ сарын 30-ны 12:05 цагийн үед 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Энэ тухай мэдээллийг 12.26 цагт ООГХ-гээс Онцгой байдлын Ерөнхий газарт мэдээлсэн аж. Газар хөдлөлт болсон газрын ойр орчмын айл өрхөд чичирхийлэл мэдрэгджээ.  

Холбоотой мэдээ