Иргэдийн ажиглах хугацааг 21 хоног болголоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-04-01 09:39:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэлийн дагуу гадаад улсаас ирж тусгаарлагдаж байгаа иргэдийн ажиглах хугацааг 21 хоног болголоо.

Энэхүү шийдвэрийн хүрээнд тусгай нислэгээр ирсэн болон 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орж ирж тусгаарлах байранд орсон иргэдийг 21 хоног тусгаарлахаар болжээ. Харин 3 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө хилийн автозамын боомтоор орж ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах гэнэ. 21 хоногийн тусгаарлалтын хугацаанд иргэдэд гурван удаа хувийн хэрэглээний зүйлсийг хүргүүлэх шийдвэр гарсан байна. Түүнчлэн тусгаарлалттай холбоотой зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах ажээ.

 

Холбоотой мэдээ