Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-01 08:06:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарч байна. 


2020 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.

Холбоотой мэдээ