“Lamborghini” компани амны хаалт үйлдвэрлэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-01 11:16:16

МОСКВА. /TASS/. Италийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани үйлдвэрийнхээ хэд хэдэн цехүүдийг дахин тоноглож, тэндээ орон нутгийн эмнэлгүүдэд зориулан амны хаалт үйлдвэрлэхээр болжээ.


Компани өдөрт мянган амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт загвар зохион бүтээгч Жоржо Арманигийн “Armani” загварын ордон эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэг удаагийн халаат үйлдвэрлэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ “Fiat Chrysler Аutomobiles” компани сард нэг саяас доошгүй амны хаалт үйлдвэрлэхийг зорьж байгаа аж.


Коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоор Итали нэгдүгээрт жагсаж байгаа юм. Сүүлийн мэдээллээр, Италид коронавирусний улмаас нас барсан хүний тоо 12428-д хүрсэн бол халдвар авсан  хүний тоо 100 мянга даваад байгаа юм. 

Холбоотой мэдээ