Буриадад коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 25 болж нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-01 14:25:38

МОСКВА. /TASS/. Буриадад коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 19-өөс 25 болж нэмэгджээ. Үүнээс сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа 5 өвчтөний биеийн байдал хүнд байгаа гэнэ.


Лхагва гаргийн байдлаар Бүгд Найрамдах Буриад улсын халдвартын эмнэлэгт хэвтэж байгаа 70 хүний дунд коронавирусний халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүс багтаж байгаа аж.


Эрх баригчид 4 дүгээр сарын 5 хүртэл бүс нутагт өөрийгөө бүрэн тусгаарлах дэглэм тогтоожээ. Улаан Үд хотод гудамж талбай хоосорч, хүнсний дэлгүүрүүд, томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдан авагчдын тоо эрс багассан бөгөөд оршин суугчдын дийлэнх нь гэртээ үлдэхийг илүүд үзэж байна хэмээн “TASS” агентлаг мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ