Худгийн усыг ахуйн хэрэглээндээ ашиглахыг зөвлөлөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-02 10:20:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хашаан дахь худгийн усыг зөвхөн ахуйн хэрэглээ, ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж хэрэглэхийг мэргэжлийнхэн зөвлөлөө.

Баянхонгор суманд хашаандаа худагтай 348 айл өрх бий гэсэн судалгаа гарсан. Дээрх айлууд ундны болон ахуйн усаа авах, бусдад зарж борлуулж байгаа зэрэг нь энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм хангахгүй байгааг албаныхан хэлж байна. Тодруулбал, Түйн голын ай сав дагуух газрын доорх дөрөвдөгчийн хурдсын ус буюу өнгөн хөрсний ус нь жорлон, муу усны нүх, ил задгай асгасан угаадас, ахуйн хог хаягдлаар хур тунадасны усаар дамжин бохирдсон байдаг аж. 

Тиймээс нийт иргэдийг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл бүхий "Чандмань Баянхонгор" ХК-ийн стандартын шаардлага хангасан усан сан бүхий ус түгээх байрнаас унд ахуйн усаа авч хэвшихийг зөвлөв.

Холбоотой мэдээ