Олон улсын хүүхдийн номын өдрийг 52 дахь жилдээ тэмдэглэж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-04-02 10:10:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна.

1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ жил Үлгэрийн их хаан Х.К.Андерсений мэндэлсний 215 жилийн ой тохиож байгаа юм. Түүний зохиолоос дурдвал "Нугасны муухай дэгдээхэй", "Эрэлхэг тугалган цэрэг", "Цасан хатан", "Бяцхан лусын дагина", "Ямх охин", "Шүдэнз зардаг бяцхан охин" зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ.

Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхий нийтээр 52 дахь удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэдэг аж.

Холбоотой мэдээ