Туслах сувилагчдыг ажиллуулж эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-02 15:01:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/ Энэ сарын нэгнээс БОЭТ-д найман туслах сувилагч ажиллаж эхэллээ. Туслах сувилагчдын гурав нь өглөөний цагаар хөтчийн үүрэг гүйцэтгэх бол тав нь ачаалал ихтэй тасгуудад ажиллана. Зөвхөн нэг тасагт хуваарилагдах бус ажлын ачааллыг харгалзан бусад тасагт ч ажиллах юм. 

Туслах сувилагч ажиллуулах эрх зүйн орчин Монгол Улсад 2012 онд ЭМС-ын 183-р тушаалаар “Ажлын байрны үлгэрчилсэн загвар”-ыг баталснаар эхэлсэн байдаг. Үүнээс хойш хэд хэдэн эрх зүйн акт, бичиг баримтуудаар туслах сувилагчийг ажиллуулахаар заасан байдаг ч орон тоо, цалинтай холбоотой асуудлаас үүдэн өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байсан юм.

Харин Орхон аймгийн ИТХ-аар цалингийн зардал болох 78 сая төгрөгийг шийдвэрлэснээр орон нутагт анх удаа туслах сувилагч ажиллаж байна.  Ташрамд дуулгахад, ДЭМБ-аас 2020 оныг Сувилахуй, эх барихуйн жил болгон зарласан юм. 

Холбоотой мэдээ