АНУ-д коронавирусний вакциныг 12-18 сарын дараа гарган авна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-02 14:54:06

МОСКВА. /TASS/. АНУ-д боловсруулж байгаа коронавирусний вакцин жил эсвэл жил хагасын дараа бэлэн болно гэж ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн, Хойд Каролинагийн их сургуулийн профессор Александр Кабанов "Россия-24" телевийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.


“Вакциныг дэлхийн олон улс оронд бүтээж байна. Зарим улсад хэд хэдэн вакциныг боловсруулж байгаа. Эдгээр нь АНУ, Израил, Европын Холбоо, БНХАУ, ОХУ юм. Энэ бол туйлын чухал, вакцин эрт гарган авах тусмаа илүү сайн, гэвч бодит байдал дээр 12-18 сарын дараа бэлэн болохоор байна” гэж эрдэмтэн мэдээлсэн байна.


Үүнээс гадна, АНУ-д коронавирусний шинжилгээг 15 минутын дотор хийдэг төхөөрөмж бүтээсэн бөгөөд одоо тус улс даяар хэрэглэж байгаа аж.


ОХУ-ын "Вектор" шинжлэх ухааны төвд гарган авсан коронавирусний вакцины клиникийн өмнөх туршилтыг зургадугаар сарын 22-ноос өмнө, харин сайн дураар оролцох 60 хүн дээр хийх эмнэлзүйн туршилт зургадугаар сарын 29-нд эхэлнэ гэж тус улсын шадар сайд Татьяна Голикова лхагва гарагт мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ