Баян-Өлгий аймгийн сонгогчдын тоо таван мянгаар өсжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-02 15:43:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд байршуулжээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 97 хэсгийн хороонд нийтдээ 64662 иргэн санал өгөхөөр жагсаалт гарсан байна. Энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалттай харьцуулахад таван мянган хүнээр илүү үзүүлэлт юм.

Санал өгөх иргэдийн хувьд УБЕГ-ын http://election.burtgel.gov.mn сайтаар орж, өөрийн бүртгэлийг шалган баталгаажуулах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ