Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-04-02 17:41:15

ЙЕРУСАЛИМ. /CNN/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл өөрийгөө долоо хоног тусгаарлана гэж түүний ажлын албанаас мэдээллээ.


Эрүүл мэндийн сайд Яаков Лицманы коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсны дараа дээрх мэдэгдэл гарчээ. Я.Лицманы эхнэрээс мөн коронавирус илэрсэн юм.


Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, өөр олон өндөр албан тушаалтан нэн даруй өөрийгөө тусгаарлах шаардлага үүссэн бөгөөд тэдний дунд Тагнуулын агентлагийн дарга Йоси Коэн байгаа ажээ.


"Израилд пүрэв гаргийн байдлаар 6360 хүн халдвар авч, 32 хүн нас барсан бөгөөд 107 хүний биеийн байдал хүнд байна" гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ