Нийт хээлтэгч малын 27,0 хувь нь төллөөд байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-02 17:49:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ хавар төллөх 1,6 сая хээлтэгч малын 27,0 хувь нь төллөөд байна. Одоогийн байдлаар 47 ботго, 1853 унага, 9491 тугал, 271,6 мянган хурга, 150,7 мянган ишиг торниж байгаа бөгөөд ингэний төлийг гарзгүй мэнд бойжуулж байна.

          Хаврын эхэн сард зарим нутгаар их хэмжээний цас орсон, бэлчээрийн даац муу байгаа зэргээс эх мал жилбэ муутай төллөж, төлийн хорогдол гарч байгаа аж. Аймгийн хэмжээнд 32,7 мянган төл хорогдсоны 99,4 хувийг хурга, ишиг эзэлж байна.

Холбоотой мэдээ