Москва хотод хязгаарлалтын арга хэмжээг 5 дугаар сарын 1 хүртэл сунгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-03 12:45:50

МОСКВА. /TASS/. Москва хотод 5 дугаар сарын 1 хүртэл олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглож байгаа тухай тус хотын дарга Сергей Собянины захирамжид дурджээ. 

"Москва хотод 2020 оны 5 дугаар сарын 1 хүртэл спортын, үзвэр үйлчилгээний, олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглоно" хэмээн баримт бичигт дурдсан байна. Түүнчлэн иргэдийг 5 дугаар сарын 1 хүртэл хотын цэцэрлэгт хүрээлэн, эдлэн газар, амралтын бүс бүхий 55 газарт зорчихыг хоригложээ. 

Москва хотод "COVID-19"-өөр халдварласан хүмүүс өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөж байгаа эсэхийг орчин үеийн технологи ашиглан онцгой хяналт тавих тухай Собянин мэдэгджээ. 

Түүнчлэн "Өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчих нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа учир ийм үйлдэл хийвэл ноцтой шийтгэл хүлээлгэнэ. Шаардлагатай бүх дүрэм, журмыг дагаж мөрдөхийг та бүхнээс онцгойлон хүсэж байна" хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 




Холбоотой мэдээ