Төв номын санд 75 мянган боть ном бий

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-04-03 13:28:35

Дорнод /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын санд 75 мянган боть ном, сонин сэтгүүл бий. 

Тус байгууллага нэг ээлжиндээ 250 гаруй хүнд үйлчилж байна. 2018 оноос онлайн орчинд өөрт хэрэгтэй номоо хайх боломжтой электрон каталогитой болсон. Жилдээ долоон мянга гаруй шинэ уншигчид үйлчилж байгаа нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн ном унших сонирхол нэмэгдэж буйг харуулж байна. Үүнтэй уялдуулаад танхимуудыг тохижуулж тоноглоход анхаарч ажиллаж байгаа гэж тус Номын сангийн захирал Ж.Цагаан хэлэв.

Энэ онд л гэхэд БСШУСЯ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Төв номын сангийн Эрдэм шинжилгээний танхимд тоног төхөөрөмж худалдан авч, уншлагын танхимд их засвар хийгээд байна. 

Холбоотой мэдээ