Криштиану Роналду нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болно

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-04-03 15:05:02

МОСКВА. /TASS/. Италийн "Ювентус" клубийн португал довтлогч Криштиану Роналду карьерынхаа туршид нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болно гэж “Football Italia” цахим хуудсанд “Business Insider” сэтгүүлийн мэдээллээс иш татан бичжээ.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Роналду “CR7” брэндийнхээ ачаар өнгөрсөн онд 100 сая ам.долларын орлого олжээ. Коронавирусний халдвар тархсаны улмаас түүний цалин буурсан хэдий ч 2019/20 улирлын эцэст карьерынхаа туршид олсон нийт орлого нь нэг тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа аж.


Харин дэлхийн хэмжээний тамирчдаас гольфчин Тайгер Вүүдс, боксчин Флойд Мэйуэзерийн дараа ийм хэмжээний орлого олсон гурав дахь тамирчин Роналду болно. “Business Insider” сэтгүүлд мэдээлж байгаагаар, 2020 онд орлогынх нь хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрэх бас нэг тамирчин бол Швейцарын теннисчин Рожер Федерер юм. Тэрбээр ийм хэмжээний орлого олсон анхны теннисчин болох ажээ.


Холбоотой мэдээ