80 тонн ясыг Улаанбаатар руу ачуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-04-03 17:12:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Өв Эко Мийт” махны үйлдвэрээс өмхий үнэр тархаад байна гэх гомдол иргэдээс ирсний дагуу хэвлэл мэдээллийнхэн тус үйлдвэрт очиж мэдээлэл авлаа.

Тус үйлдвэрийн яс хадгалах өрөөнд аммиакийн хий алдагдсаны дараа 80 гаруй тонн ясыг үйлдвэрийн хашаан дотор гаргасан нь ойр орчинд өмхий үнэрийг бий болгожээ. Ясыг хятадууд авах байсан ч аммиакийн хий алдагдсантай холбоотойгоор аваагүй байна. Тиймээс яаралтай устгалд оруулна гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм.

Энэ дагуу Онцгой байдлын газрын хяналтан дор Улаанбаатар хотын яс боловсруулах үйлдвэр рүү ачуулж байна. Дараа нь тухайн орчныг ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах аж.

Холбоотой мэдээ