Сэвлэг үргээх буюу үс засуулбал эрхтэн хурц болно

Монголын мэдээ | Лавлагаа
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-04 08:31:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 4 дүгээр сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын шинийн 11. Санчир гараг. Их морь одтой улаагчин үхэр өдөр. 


Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Шороо

Ханш нээх-15:49 цаг


Наран 6 цаг 24 минутад мандан 19 цаг 26 минутад жаргана. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.


Энэ өдөр могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч. Тэрсүүд өдөр.


Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал эрхтэн хурц болно. 

Холбоотой мэдээ