ОХУ-д “COVID-19”-ийн түргэн оношлуурыг бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-04-06 16:33:45

МОСКВА. /Sputnik/. Дэлхийн олон улс оронд “COVID-19”-ийг үнэн зөв оношлох аргыг үргэлжлүүлэн судалсаар байна. Шинэ коронавирус дэлхий даяар нэг сая 270 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 70 мянга гаруй хүн нас баржээ.


ОХУ-ын эм үйлдвэрлэгч “Gemerium” компани уг халдварыг оношлох түргэн оношлуурыг бүтээжээ. Тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр, энэ нь Оросын анхны түргэн оношлуур бөгөөд 40 минутын дотор оношлох чадалтай, 94 хувийн нарийвчлалтай ажээ.


ОХУ-д өнөөдрийн байдлаар 700 мянга орчим хүнээс коронавирусний шинжилгээ авсан бөгөөд ингэснээр тус улс нь шинжилгээнд хамрагдсан хүнийхээ тоогоор АНУ, Германы араас гуравдугаарт бичигдэж байгаа юм. Орост сүүлийн мэдээллээр 6343 хүн халдвар авч, 47 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ