Алба хаагчдаа дугуйжуулах ажил зохион байгуулжээ

Фото
munkhzul@montsame.mn
2020-04-07 10:33:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хорт зуршилгүй-Эрүүл бие” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Цагдаагийн газар алба хаагчдынхаа бэлтгэлжилтийн түвшинг ахиулах, хорт зуршлаас ангид байлгах зорилгоор дугуйжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй.

Тэгвэл тус албанаас "Мэрида” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 41 алба хаагчид хөнгөлөлттэй үнээр унадаг дугуй олголоо. Арга хэмжээний хүрээнд тус газрын Захиргааны удирдлагын тасаг, “Залуучуудын зөвлөл”-тэй хамтран унадаг дугуйн стандарт бүхий 2 дахь зогсоолыг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн алба хаагчдын биеийн дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрүүл агаар эм” 14 км унадаг дугуйн аялал зохион байгуулан, амны хаалт тарааж, халуун цай, чацарганаар үйлчилсэн байна.