“Xerox” компани хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-07 12:57:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Xerox” компани “Vortran Medical” компанитай хамтран нэг удаагийн хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсон тухайгаа мэдэгджээ.


Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн амь насыг аврахын төлөө ажиллаж буй эмнэлэг болон түргэн тусламжийн багийнханд зориулж эдгээр аппаратыг үйлдвэрлэх аж.


“Хиймэл амьсгалын аппарат хүрэлцэхгүй байгаа асуудлыг зохицуулахын тулд хоёр компани нягт бөгөөд түргэн шуурхай хамтран ажиллахыг зорьж байна“ хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Энэ сард компани 40 мянга орчим нэг удаагийн хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол 6 дугаар сард үйлдвэрлэлээ 150 мянгаас 200 мянга болгож нэмэгдүүлэхийг зорьжээ. Ийм байдлаар компаний ойрын саруудад нийт 1 сая орчим аппарат үйлдвэрлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ