Хоёр настай хүүхэд цонхоор унан бэртжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-07 17:11:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Энэ сарын хоёронд  Баян-Өндөр сумын Оюут багийн 2-24 байрны хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унаж хүнд бэртжээ.  

Хүүхдийн гавлын яс цуурсан, биеийн байдал хүнд байгаа бөгөөд БОЭТ-ийн Сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эцэг эхийн хараа хяналт сул байсны улмаас хүүхэд цонхоор тонгойн унасан байна. Энэ осол нь ахуйн архидалтын улмаас үүдэлтэй гэж Цагдаагийн газраас мэдээллээ.   

Холбоотой мэдээ