Шалгарсан төсөлд 5000 ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-07 21:29:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж буй.

Тус төслийн хүрээнд хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарлажээ. Нийт 30 төслийг шалгаруулж тус бүр 5000 ам.доллар хүртэлх санхүүжилтыг олгох аж.

Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага болон бусад мэдээллийг http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/03/bichil-tetgeleg-olgoh-juram.pdf цахим холбоос, 70442171 дугаарын утаснаас тодруулах боломжтой. 

Төсөлд хамрагдахыг хүссэн сонирхсон баг /байгууллага 2020.05.11-ний өдрийн 17:00 цагаас өмнө Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн, төслийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд битүүмжлэн хүргүүлнэ. Хугацаа хоцорсон, дутуу ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй юм байна.

Холбоотой мэдээ