Хандивын аянд Тайшир сумын ахмадууд нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-07 21:28:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд Тайшир сумын “Галуут” багийн ахмадууд нэгдлээ.


Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө сэтгэл нэгдсэн ахмадууд 900.000 төгрөг, 10 толгой хонь хандивлан дөрөвдүгээр сарын долооны өдөр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Онцгой комиссын дарга Ж.Ганбатад хүлээлгэн өгсөн юм.

Аянд нэгдсэн ахмадуудын төлөөлөл болон Тайшир сумын Галуут багийн Ахмадын зөвлөлийн дарга Ч.Алзахгүй сэтгэлийн өглөг, итгэлийн дэм үзүүлэх хандивын аянд оролцож буйдаа сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлээд, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын төлөө ажиллаж нийт алба хаагчдад ажлын амжилт хүслээ.


Холбоотой мэдээ