Баяндалай сумын нутагт газар хөдөлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-04-08 12:31:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Баянцагаан гэдэг газарт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ сарын 7-ны 17 цаг 26 минутад газарт хөдлөлт болсон тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Баяндалай сумынхаа төвөөс баруун зүгт 27км-т болсон уг газар хөдлөлтийн талаар ойр орчмын 17 малчин өрхөөс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдээгүй гэсэн байна. Харин сумынхаа төвөөс хойш 55 км-т нутаглаж байгаа малчин Зоригт хэлэхдээ "Тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан" гэжээ. 

Холбоотой мэдээ