19 сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй онлайн хурал хийлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-08 12:55:38

Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 19 сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчидтэй энэ сарын 7-ны өдөр онлайн хурал хийлээ.

Энэ үеэр аймгийн салбар зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тухайлбал, МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс энэ онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдахад нь мэдээлэл зөвлөгөө өгөх, хуванцар савны хэрэглээг халах чиглэлээр судалгаа явуулж байгаа аж. Тэрчлэн, давсны хэрэглээг бууруулах талаар сургалт сурталчилгаа явуулж, “Увс цайны жор гаргах” бөгөөд энэ нь давсны хэрэглээнээс үүдэлтэй хорт хавдрын өвчлөлийг бууруулах зорилготой аж. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн нэрэмжит ногоон төгөл байгуулах гэх мэт ажлыг сум сумандаа үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх талаар онлайн хурлын үеэр хэлэлцлээ.

Холбоотой мэдээ