“Facebook” зөвхөн хосуудад зориулсан зурвасын хавсралт гаргажээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-04-08 14:28:22

ВАШИНГТОН. /BBC/. Facebook” компани хосуудад зориулан зурвас солилцох шинэ хавсралт гаргажээ. “Tuned” нэртэй уг хавсралтыг ашиглан хосууд хоорондоо зурвас илгээж, дуу солилцож, зураг, үйл явдлын дижитал цомог хийх боломжтой ажээ.


Tuned”-ийг “Facebook” компанийн Шинэ бүтээгдэхүүний туршилтын багийнхан бүтээжээ. Тэдний мэдээлснээр, уг хавсралт хосуудад “хувийн орон зайг”-г нь олгох ажээ. “Tuned”-ийг зөвхөн АНУ, Канадын “iOS” үйлдлийн систем хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд үүнд холбогдоход “Facebook” хаяг шаардлагагүй байна.


Болзох үйлчилгээний салбарт нэвтэрч буйгаа Facebook” 2018 онд мэдэгдэж, “Tinder”, “Bumble” зэрэг хавсралттай өрсөлдөх үйлчилгээгээ 20 гаруй оронд нэвтрүүлээд байгаа юм. Харин хосуудын зурвасын шинэ хавсралт нь уг үйлчилгээнээс тусдаа ажээ.


Facebook” компани “Tuned” хавсралтыг бүтээсэн багийг шинэ нийгмийн сүлжээ бий болгох зорилгоор 2019 оны зун байгуулжээ. Тэд хадгаламжийн хавсралт болон “Pinterest”-тэй төстэй зургийн хавсралтыг хэдийн бүтээжээ. Facebook” уг багийг байгуулах үеэрээ мэдэгдэхдээ, тэдний хийсэн хавсралтууд хурдацтай өөрчлөгдөх бөгөөд хүмүүст шаардлагагүй гэж үзвэл тухайн хавсралтыг устгах ч боломжтой гэжээ. 

Холбоотой мэдээ