Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-08 15:29:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс маргааш буюу энэ сарын 9-нд хуралдана.


Хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг хэлэлцэх аж. Мөн гадаадад байгаа хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэний өмнө тулгамдсан асуудлыг ЭСЯ-даар нь дамжуулан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк дэх хаягаараа дамжуулан мэдээлжээ.


Дээрх асуудлаар УОК-ын Шуурхай штаб хуралдаж байна.

Холбоотой мэдээ