Г.Өлзийбүрэн: "Мөрөөдлийн зүг" төслийг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-04-08 22:02:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг энэ жилийг "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Тухайн ажлынхаа хүрээнд аймгийн хэмжээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын мэргэжилтэн Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.  


- 2020 оныг Өмнөговь аймгийн хувьд Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад ажлаа эхлүүлээд явж байна. Зарласан жилийнхээ хүрээнд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

- Өмнөговь аймаг 2020 оныг Өрх гэр бүлийн хөгжлийн жил, салбарын хувьд боловсролыг дэмжих жил болгон зарласан. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор дэмжих жилийн нээлтийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Нээлтийн үеэр тухайн жилд зохион байгуулах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг олон нийтэд хүргэх ажлыг аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэддээ хүргэсэн. Энэ жилийн хувьд бид хийх ажлуудын төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Дэлхий даяар тархаад байгаа “Ковид-19 өвчлөлтэй холбоотойгоор төлөвлөсөн үйл ажиллагаанд өөрчлөлт орж хийх ажлынхаа арга, хэлбэрийг өөрчлөн зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд бид ерөнхий дөрвөн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Иргэдийн ахуй амжиргааг дээшлүүлэх гол ажил нь хөдөлмөр эрхлэлт байдаг. Иймд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байна. ҮүндНэг өрх - нэг ажлын байртөслийг хэрэгжүүлж байна. Өмнөговь аймагт байгаа 21 мянган өрх бүрт ажлын байр бий болгоё гэдэг зорилтыг дэвшүүлж уг төслөөрөө дамжуулан хэрэгжүүлж байгаа юм.

- "Нэг өрх - нэг ажлын байртөслийнхөө талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч, мэдээж үүнийг судалгаан дээр үндэслэн зохион байгуулж байгаа байх л даа?

- Тийм ээ аймгийн хэмжээнд судалгааны ажил хийгээд дууслаа. Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэггүй нийт 940 өрхийн 1400 хүн байна гэсэн тоо гарсан. Уг иргэдээ ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх ажлыг хөл хорио тавигдахаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн “Нэг өрх - нэг ажлын байрмэдээллийн программыг аймагтаа нэвтрүүлсэн. Тухайн программ нь хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэй хэрхэн ажиллаж, ямар үйл ажиллагаа явуулж буйг нэгдсэн байдлаар харах боломжтой юм.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өөр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээрОрон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтөслийг зарлаж хэрэгжүүлдэг. Энэ оны хувьд нэлээдгүй иргэдийг ажлын байраар хангахаар төлөвлөж байна. Энэхүү төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, өрх толгойлсон эцэг эх гэсэн гурван төрөлд иргэдээс 1,5 сая төгрөгийн төсөвтэй төсөл хүлээн авч байгаа юм. Төслийн хүлээж авах хугацааг гуравдугаар сарын 25 байсныг дөрөвдүгээр сарын гурван болгон хойшлуулсан. Тухайн төсөл дээр ажлын хэсэг байгуулаад энэ оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд санхүүжилтээ олгохоор ажиллаж байнаҮүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр уул уурхайн компаниудтай хамтраад нээлттэй ажлын байрны судалгаа авч байгаа. Жил бүрийн дөрөвдүгээр сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор уул уурхайн компаниудаас мэдээллээ цахим хэлбэрээр авч байна. Хорио, дэглэм тавигдсаны дараагаар уг өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөж байна. Энд иргэддээ дуулгахад Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынӨмнөговь аймгийн ажлын байрны нэгдсэн заргэсэн групп байдаг. Энэ групп дээр уул уурхай болон ААН-үүдээс ирсэн ажлын байрны зарыг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаа.

- Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийнхээ хүрээнд зорилтот өрхүүд рүү хэрхэн хүрч ажиллахаар төлөвлөсөн бэ?

- Зорилтот бүлгийн өрхийн иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг манайхаас зохион байгуулдаг. Жил болгон зорилтот бүлгийн буюу 409 онооноос доош оноотой өрхүүдийг сонгож хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. 2020 онд аймгийн хэмжээнд 500 өрхийг сонгосон. Тэднийг  ААН-дэд хуваарилан өгч тухайн өрхийг дэмжихээр ААН байгууллага, иргэд олон нийттэй хамтарч ажиллахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн эдгээр өрхөд зориулсанЗаавал хөгжих өрх”-ийн нэгдсэн программыг оруулж ирсэн. Программаар  өрхийн жил бүрийн хөгжлийн түвшин ямар шатанд явж байна, өрхийн гишүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт гээд өрхтэй холбоотой бүх асуудлыг хянах боломжтой болж байгаа юм. Мөн тухайн жилд хөгжүүлсэн өрх  дараагийн жилүүддээ өөрийн хөгжлөө бие даан авч явах боломжтой болсон эсэх, хөгжлийн түвшинг цааш нь ахиулж байна уу үгүй юу гэдгийг ч мэдэх боломжтой. Мөн энэхүү ажлынхаа хүрээнд Шилдэг өрх гэр бүлийг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулах уралдааныг зарласан байгаа. Өрхүүдийг дэмжихэд идэвхтэй ажилласандэмжсэн өрх нь цаашид хөгжих нөхцөл бүрдсэн өрхийг бий болгож чадсан ААН, байгууллагыг сонгон шагнаж урамшуулна.  

Зорилтот бүлгийн өрхүүдийг өнгөрсөн жилүүдэд ч хөгжүүлэх ажлыг хийсэн байгаа шүү дээ. Эдгээр өрхийн тоо энэ жилийн хувьд багассан уу? Хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Бид 2013 оноос заавал хөгжих өрхийн судалгааг авч ажиллах болсон. Санал өгсөн өрхүүдийн оноог тооцож үздэг. 2019 оны байдлаар 3000 гаруй зорилтот өрх байсан. 2017 оноос хойш жил бүр зорилтот бүлгийг сонгон хөгжүүлж ажилласанЭнэ гурван жилийн хугацаанд нийт 1058 өрхийн амжиргааны түвшинг нэмэгдүүлж чадсан. Эдгээр өрхийн хөгжлийг ахиулснаар ядуурлын түвшинг багасгасан гэсэн үг. Манай аймгийн хувьд улсдаа ядуурлын түвшин багатай аймагт тооцогддог. Иймд бидний ажил тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. 

- Өрх гэр бүлд хүүхдүүд ч гэсэн багтана шүү дээ. Тэгэхээр энэ ажлынхаа хүрээнд хүүхдүүдийг хамруулах ажлаасаа сонирхуулаач?

- Бид өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээндМанай гэр бүлтөслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь тухайн гэр бүлд хүүхдийн оролцоо маш чухал байдаг төдийгүй эцэг эхээ хөгжүүлэх хөшүүрэг болж буйг илэрхийлэх юм. Өсвөр насны буюу 6-10 дугаар ангийн сурагчдаар дамжуулан гэр бүлүүдэд хэрэгжүүлнэ. “Манай гэр бүлхөгжлийн хөтөлбөрийн номоо 8000 ширхэг хэвлүүлээд хүүхэд багачуудад хүрэхэд бэлэн болоод байна. Энэ хөтөлбөр маань сургууль, анги удирдсан багш нарын дэмжлэг, оролцоотой хэрэгжих юм. Хөтөлбөр амжилттай болсноор нийт өрхийн 60 хувьд хүрч хэрэгжинэ гэсэн тооцоотой байна.

-Өрх гэр бүл гэхээр хөршийн холбоог улам өргөжүүлэх хэрэгтэй болох болов уу?

-Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн буюу хөршийн холбоо маш чухал байдаг. Тиймээс бид хөршийн холбоог дэмжих, үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх, нэмэх ажлуудыг ахмадын холбоотой хамтран хийж байгаа юм. Эхний ээлжинд аймгийн найман баг дээр хөршийн холбоог байгуулж, өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

- Зорилтот бүлгийн иргэдийг витаминжуулалтад хамруулах тухай ярьж байсан?

- “Ковид19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дархлааг сайжруулах, витаминжуулах ажлыг зохион байгуулахаар судалгааны ажил хийж байгаа.

- Зорилтот өрхийн иргэдэд бичиг баримтын зөрчлийн асуудал их байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн цэгцлэх бол?

- Зорилтот өрхийн иргэдийн бичиг баримтны зөрчлийг орон нутгаас 100 хувь хариуцаж зөрчилгүй болгох ажлыг зохион байгуулна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа иргэдийн эрүүл мэндийн даатгалыг нэг удаа төлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг олгоно. Мөн зорилтот өрхийн гишүүдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, кадастрын зургийг нь хийлгэх ажлыг зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааа явуулдаг төрийн бус байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхийн холбоо төрийн байгууллагуудаар дамжуулан нийгмийн даатгалыг нь төлөх шаардлагатай эцэг эхийн судалгааг авсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байнгын асардаг 40 эцэг эхийн нийгмийн даатгалыг орон нутгаас төлөх зорилготой үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

- Зорилтот гэр бүлээс гаднах айл өрхөд зориулсан ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

- Бүх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлт, боловсролыг дэмжих чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулна. Өсвөр насны хүүхдээр дамжуулан “Манай гэр бүлхөгжлийн хөтөлбөр хэрэгжинэ. Ахмад настан болон  хөгжлийн бэрхшээлтэй 7000 гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэртээ авч хамрагдана. Мөн өрх болгоныг ургийн бичиг хөтлүүлнэ. Ингэхийн тулд ургийн бичгийн ач холбогдол, хэрхэн хөтлөх тухай сургалт зохион байгуулна. Орчин нөхцөлийг сайжруулна гэдэгт эрүүл аюулгүй усны хэрэглээг хэрхэн бий болгох, хэрхэн хог хаягдлыг байгальд ээлтэйгээр ангилах вэ гэх мэт чиглэлээр үйл ажиллагааг явуулна. Энэ хүрээнд байгальд хамгийн удаан шингэдэг хуванцар савыг цахим хэлбэрээр мөнгө болгон хувиргах боломжтой дөрвөн киоск машиныг аймагтаа байрлуулахаар ажиллаж байна. Машиныг дөрөвдүгээр сард багтааж суурилуулна.

- Машины үнэ өртгийг танилцуулбал?

Нэг нь 17 сая, нийт 68 сая төгрөгийн үнэтэй машин ирнэ. Цаашлаад машинд хийсэн хуванцар савнуудыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх гэх мэт шат дамжлагатай үйл ажиллагаа явах болно. Мөн эко хог гэдэгтэй холбоотойгоор 300 өрхөд хог ангилан ялгах хогийн савыг нийлүүлэхээр ажиллаж байна.

- Өнгөрсөн жилүүдэд гэр оронгүй иргэдэд гэр барьж өгөх гэх мэт ажлуудыг хийж байсан энэ жилийнх илүү онцлогтой байна гэж сонссон. Энэ талаар ярих уу?

- Дэмжих жилийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон байраар хангах тодорхой хэмжээний төсөв тавьсан байгаа. Энэ жилийн хувьд илүү олон буюу 60 гаруй өрхийг гэрээр хангана гэж тооцоолсон. Мөн ААН, байгууллагаиргэд олон нийттэй хамтран сум, баг бүрээс нэг, нэг өрхийг сонгож аваад байшин барьж өгөхМөрөөдлийн зүгнэртэй ажлыг зохион байгуулна. Нийт 14 сум, аймгийн 8 багийн 22 өрхөд барьж өгөхөөр төлөвлөсөн.

- Сумдын хувьд байшингийн төлбөрийг орон нутгаасаа гаргана гэж ойлгож болох уу?

- Аймгийн төвөөс орон нутагт 10, 10 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа. Үүн дээр нэмэгдэх төлбөрийг тухайн орон нутаг шийдвэрлэх аян, хандив тусламж авах гэх мэт ажлуудыг зохион байгуулна.

Саяхан тамгын газар түрээсийн байранд орох иргэдийн нэрсийг зарласан шүү дээ. Энэ нь танайхаас зохион байгуулсан ажилд хамрагдаж байгаа юу?

- Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажиллагаа нь тухайн байгууллагаараа дамжиж хэрэгждэг. Гэхдээ өндөр настан, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой байдаг. Энэ удаагийнхад өрх толгойлсон, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамруулсан. Дараа дараагийн орон сууцанд ч орох хүсэлтэй иргэд олон байгаа тэдэнд зөв мэдээлэл олгох чиглэлээр ажиллаж байна

Холбоотой мэдээ